Irregular session of SGK

Jul 31 • Government • 36 Views • 5 Comments

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...

There are rumors that irregular session of the SGK is to be held. Ts.Sharavdorj, General Secretary of the Office of SGK said that he received official letters which states that Government of Mongolia would like irregular session of SGK to be held. They have not discussed about this irregular session because Speaker most MPs are away on holiday and Speaker of the Parliament is working in the countryside.  He also explains that the letters to the MPs from Rio and IVN did not pass by the office of the SGK but Secretary General said that the letters were addressed to the Speaker of the Parliament, Deputy Speaker, Prime Minister and the Directors of the standing committees.

Related Posts

5 Responses to Irregular session of SGK

  1. Eric says:

    Acording to this report it’s offical.

    http://en.news.mn/news/3178

  2. Barry says:

    If an irregular session of the SGK were to happen, this would be a good thing. But unless the leaders pass the letter on to MPs and actually call for a special session, there will not be one.
    2 more weeks, it never seems to end. There are a few of the MPs and the leaders that understand the importance of the OT issue.
    They know what the Mongolian parliament needs to do to make Monglia an attractive place for foreign mining investment. Will they do what is needed, they have NOT in the past, can we expect them to change now? As a matter of fact, they have made decisions and passed laws that do the opposite, they have made Mongolia less attractive. What has changed? “B”
    I still am waiting for confirmation about the Korean offer of $260 billion USD for TT. If this is true, what do they need OT for?

  3. zochin says:

    Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Жаргалсайхантай ярилцлаа.

    -Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар Засгийн газраас ажлын хэсэг гараад хэлэлцээрийн ширээнд сууж байна. Энэ хүмүүс дотор уул уурхай мэддэг хүн ер нь хэр байдаг юм бол, та энэ салбарын хүн байна мэдэж байгаа байлгүй?

    -Хэлэлцэж байгаа асуудлаасаа л хамаарна. Татвартай холбоотой, ер нь энэ төслөөс Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой асуудлаар бол мэдээж эдийн засагчид, улстөрчид орох нь зөв. Түүнээс биш аль хэсгээс эхэлж олборлох вэ, ил аргаар уу, далд аргаар олборлох уу, ямар технологи ашиглах вэ гэдгийг бол улс төрчид, их хурал шийдэхгүй. Ямар даалгавартай ажиллаж байгаа ажлын хэсэг вэ гэдгээс хамаарах гээд байна шүү дээ. Өөрсдийгөө уул уурхайн асуудлыг бүгдийг нь мэддэг гэж нэрлэсэн бүлэг улсууд бас тэнд суугаад байгаа. Тэр улс манай уул уурхайг төлөөлж чадаж байна уу, Оюу толгой шиг том төсөл дээр дуу хоолойгоо илэрхийлж чадах улс уу үгүй юу гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Мэргэжлийн гэж байгаа тэр улсууд ямар хэмжээнд дуу хоолойгоо гаргаж байгааг дотор нь ороогүй учраас би мэдэхгүй байна.

    -Засгийн газраас боловсруулж УИХ-д оруулсан төсөл болоод УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон шинэ нөхцлийн талаар та юу гэмээр байна?

    -Бүгдийг 100 хувь зөв, 100 хувь буруу гээд хэлчихэж болохгүй байна. Засгийн газар 30 гаруй төрлийн шаардлага гэрээнд шинээр оруулах гээд байж байна, сонин хэвлэлээс л харж байна л даа. Үүн дотор миний яв цав мэдэж байгаа, хичнээн зүтгүүлээд ч хөрөнгө оруулагч тал хүлээж авахааргүй хоёр гурван заалт бол илт байж байгаа. Олон улсын жишигт урьд өмнө байгаагүй нөхцлүүд тавьчихсан байгаа шүү дээ.

    -34 хувь, 68 хувийн татвар уу?

    -Тэр хоёрыг л хэлж байна л даа. Энэ схемийг хар. Ямар ч аж ахуй нэгж, Оюутолгой төсөл ч гэсэн ашгийн төлөө байгууллага байхгүй юу. Тэр ашгийн төлөө ажиллаж байгаа байгууллага чинь нийгэм, эдийн засагтайгаа яаж уялддаг юм бэ гэдэг холбоо сүлбээг сайн ойлгохгүйгээр төр хувь хувьцаа авах юм бол болдог бүтдэг юм шиг ойлголтоосоо салмаар байна. Монгол ардчилсан орны үлгэр жишээ боллоо гээд дэлхийн хэмжээний хүнээр хүртэл магтуулаад яваад байдаг. Гэтэл эдийн засаг, бизнесийн салбарт нөгөө ардчилал гэдэг юмны гол зарчим нь алга болчихоод байна. Өндөр ашигтай бизнес байх юм бол тэнд нь төр дайрч орж байдаг, тэгж авсан мөнгөө эх орны хишиг ч гэнэ үү, юу ч гэнэ үү болгоод тараачихдаг, бусдын бий болгосон баялаг, үнэ цэнэтэй зүйлсийг халамж нэрээр тараадаг ч жишиг рүү орлоо. Ардчилал гэдэг ганц сонгуулиар, УИХ-аа сонгож, Засгийн газар байгуулснаар бүтчихдэг юм биш. Бизнес, ажил төрөл эрхэлж байгаа хүн болгоны өдөр тутмын амьдралын зарчим болж, мөрдөгдөж байж үр шимийг нь хүртэхээс биш төрийн нэр, ард түмний нэр барьж ашигтай бизнесийг булааж авах чинь ардчиллын зарчим биш. Ашгийн төлөө байгууллага чинь эдийн засгийнхаа бусад салбаруудтай харилцан шүтэлцээтэй, түүгээрээ дамжаад эдийн засгийн бусад салбараа дэмжиж явдаг. Тэр шүтэлцээг харах хэрэгтэй. Оюутолгой дээр л гэхэд эхлээд үйлдвэрээ барьж, дэд бүтцээ бий болгох хэрэгтэй. Үйлдвэрлэлээ явуулахын тулд хүссэн хүсээгүй эрүүл мэндийн үйлчилгээ авна, зам тээвэр, холбоо хэрэглэнэ, гадаад дотоод худалдаа хийнэ, банк санхүүгээр үйлчлүүлж, ажиллах хүч авна. Оюутолгойн төслийн хүрээнд бий болсон 100 ам.доллар байлаа гэхэд түүнээс Монголд аль болох ахиухан шингээхийн төлөө л төр бодлого бодох ёстой. Түүнээс биш дунд нь ороод 34, 51 хувийг авна, өндөр ашиг гарвал 60-70 хувийг нь хураана гэдэг яавч ухаалаг төрийн бодлого биш.

    -УИХ-ын гишүүд “Манайх ийм татвартай, тийм байхад яагаад “Айвенхоу майнз” хуулиас гадуур хөнгөлөлт нэхээд байгаа юм бэ” гэдэг. Үнэн ч юм шиг?

    -68 хувь бол дэлхийн өөр хаана ч байхгүй татвар. Зарим УИХ-ын гишүүд хүмүүсийн мэдээлэлгүй байдлыг ашиглаад огт худлаа зүйл ярьдаг юм билээ. Нефть дээр бол гэнэтийн ашгийн татвар байдаг. Нефтийг цоногоос гаргаж ирэх зардал, км-ын гүнд байгаа оюутолгойн ордын хүдрийг ухаж гаргаад, тээрэмдээд зэс ялгаж авах зардал хоёр огт өөр. Огт өөр хоёр зүйлийг хооронд нь мөргөлдүүлээд худлаа яриад байгаа байхгүй юу. 68 хувийн татвар дэлхий дээр өөр хаана ч байхгүй. Ийм зүйл хуульчилчихаад тулгаад байхаар хөрөнгө оруулагч нар яаж харах юм бэ.

    -Гэхдээ Оюутолгойн гэрээний анхны төсөл УИХ-аар 68 хувийн татварыг баталсны дараа орж ирсэн биз дээ, 2007 он гэхээр?

    -Гэрээ хэдийд яаж орж ирснийг би санахгүй байна. Ямар ч байсан 68 хувийн татвар чинь буруу байна, үүнээс чинь болоод алт олборлогчид чинь бүгд нинжа нар болох нь, татварын бодлого гэдэг зөвхөн төсөвт орж байгаа орлогоор үнэлэгддэггүй юм, татвар хэт өндөр болоод ирэхээр хуулийн дагуу явж байсан бизнес хууль бус болоод явчихдаг юм гэдгийг манай салбарынхан УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хүртэл бичиг, сануулга, бүх хэлбэрээр хүргэж байсан. Гэтэл үүнийг үл тоомсорлож, сонгуулийнхаа амлалтыг биелүүлэхийн тулд хүчээр популизм хийгээд хуулиа баталчихсан. 68 хувийн татварыг анх хэн санаачилж яаж гарч ирснийг эргэж санах хэрэгтэй. “Монголын хууль ийм байна, хуульдаа захирагд” гэдэг зөв, үүнийг буруутгах арга байхгүй. Хэн гуай ч байсан Монгол Улсын хуулийн өмнө толгой бөхийлгөх ёстой. Гэхдээ нөгөө хууль маань болж байна уу, ялангуяа гадаадаас ийм том хэмжээний хөрөнгө оруулалт татахад нийцэж байна уу, үгүй юу. Алтныхнаа бүгдийг нь нинжа болгочихлоо, нөгөө жижиг уурхайнууд бүгд тараад нинжа болсон, татвар төлөхөө больсон. Тэгэхгүй яах юм, энэ чинь хүний л логик шүү дээ. Ийм тэнэг хууль гаргасан юм чинь. Одоо алтны ихэнх борлуулалт хувь хүмүүсийн гар дээр явж байгаа. Их л удаж хоёр, гурван гаалийн байцаагч “хилээр хулгайгаар гарах гэж байсан алт илрүүллээ” гэж шагнуулдаг. Өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр Монгол банкны гадаад валютын нөөц алга боллоо л гээд байсан. Төр өөрөө буруудаж байгаа. 68 хувийн татвар тавьчихаар хэн Монголбанкинд алтаа худалдах юм. Тэгээд өөрсдөө “Валютын нөөц дууслаа” гээд дэлхий тойроод бадраа бариад явдаг.

    -З.Энхболд гишүүн “Баяжмал гаргахаа болиод зэсийн үйлдвэр барьчих, тэгвэл 68 хувийг төлөхгүй. Бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгаа л өргөжүүлэх гэж байна” гэж ярьж байсан. Гэвч хөрөнгө оруулагчид яагаад зэс биш, баяжмал гаргахыг хүсээд байгаа юм бэ?

    -Нэгдүгээрт, зэсийн үйлдвэр Монголд байгуулах нь ашигтай гэж бодож байна уу, түүнийг З.Энхболд мэддэг юм уу. Зэсийг Монголд үйлдвэрлэхтэй холбоотой экологийн асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм, түүнийг чинь дагаад хүхрийн хүчил гэж юм гардаг.

    -Одоо Эрдэнэтэд “Эрдмин” гэж хувийн компани зэс үйлдвэрлэж байгаа шүү дээ?

    -Тэр чинь шал ондоо зүйл. Газрын гадаргад ойр байгаа зэсийн хүдэр байгалийн нөлөөллөөр исэлдэх процесст ордог юм. Түүнийг нь хүхрийн хүчилд уусгаад зэсийг нь ялгаж авдаг технологи. Зөвхөн газрын гадаргад ойрхон байгаа жаахан нөөц дээр ажиллаж байгаа жижиг үйлдвэр. Зэсийн гол нөөцийг бүрдүүлдэг зүйл бол зэсийн сульфидийн хүдэр. Зэс нь хүхэртэйгээ холилдчихсон минерал. УИХ-ын гишүүд, өөрсдийгөө иргэний хөдөлгөөн гэж яриад байдаг хүмүүсээс ялгаатай нь би мэргэжлийн хэлээр ярьж байна. Тэр минералаас зэсийг ялгаж авахын тулд шатаадаг, хүхэр нь агаарт дэгдээд зэс үлддэг юм. Агаарт дэгдсэн тэр хүхэр чинь буцаад хүхрийн хүчил болж Монголд, Хятадад хүхрийн бороо ордог юм. Дэлхийд тийм түүх зөндөө бий. Тийм учраас эхлээд зэсийн үйлдвэр байгуулах нь Монголд ашигтай юу, үгүй юу гэдэг дээр бид өөрсдөө нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй. Тэгэхгүй сэтгэлийн хөдөлгөөнөөр “Эрдмин” шиг үйлдвэр Оюутолгой дээр барих гээд орилоод байвал ямар утга байх вэ. Хоёрдугаарт, зэсийн үйлдвэр барьчихсаны дараа дахиад “металл зэсэндээ 68 хувийн татвар төлөөрэй” гээд хууль гаргаад ирэхийг хэн байг гэх юм. Хаана байгаа юм тэр Монголын төрийн залгамж чанар, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого. Сонгуулиар гарч ирэх гэж амласан мөнгөө өгөх аргыг л ямар ч үнээр хамаагүй хайж байгаа биз дээ.

    -2012-2013 он хүртэл Оюутолгойгоос ашиг хүртэхгүй, татвар ч бараг авахгүй гэдгийг хаана хаана аа хүлээн зөвшөөрчихсөн юм биш үү?

    -Ашиг өгөхгүй гэж яг юуг хэлж байгаа юм. Оюутолгой өнөөдөр 1000 хүн авч ажиллууллаа, тэр хүн улсад татвар төлж байгаа, цахилгаан хэрэглэж, эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа. Ноогдол ашиг ярьж байгаа бол түүн шиг тэнэг юм байхгүй гэдгийг би дахин хэлье. Аль болох эдийн засгийн бусад салбартаа өгөөжтэй байх талаас нь харах ёстой. Барилгын салбараа ч гэсэн дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэр төсөл дээр чинь ажиллаж байгаа хүмүүс өндөр цалин авна, байр худалдаж авна, энэ чинь асар том дэмжлэг биш үү. Энэ графикийг хар. Манай уул уурхайн салбарын нэг онцлог нь асар их зардал шаарддаг. Оюутолгойгоос гарсан бүтээгдэхүүний борлуулалтын орлого 100 төгрөг байлаа гэж бодоход 60-70 хувь нь зардлаа нөхөхөд явчихдаг юм. Энэ нь уурхайн хувьд зардал боловч бусад салбаруудад бол орлого байхгүй юу. Өнөөдөр гадуур зөвхөн тэр үлдэж байгаа 30 хувийг л яаж хуваах тухай яриад байгаа болохоос банк санхүү, худалдаа үйлчилгээ, тээвэр, холбоо, эрүүл мэнд гээд бусад салбарт орж байгаа ашиг орлогын талаар хэн ч ярьдаггүй. Энэ 100 төгрөгийн чинь 17-20 төгрөг нь ажиллах хүчинд, эрчим хүчинд хамгийн их буюу 30 төгрөг нь явчихдаг. Тээвэр холбоо бол хол ойроосоо хамаараад мэдээж янз бүр. Оюутолгойн төслийн өгөгдлүүд нь надад байхгүй учраас нарийн мэдэхгүй учраас дунджаар нь ярьж байна л даа. Эдийн засгийн бусад салбаруудаа энэ төслөөр яаж дэмжих вэ гэдгийг хэн ч ярихгүй юм. Эрүүл мэндийнхэн, эрчим хүчний салбарынхан, тээвэр холбооныхон яагаад дуугарахгүй байгаад би гайхдаг. Өөрсдийгөө ардын баатар гэж итгэсэн хэдэн тэнэг юмнууд л дуугараад байдаг. Жаахан эрүүл саруул нүдээр л харах хэрэгтэй байна.

    -68 хувийг татварыг зардал тооцолгүйгээр борлуулалтын шууд орлогоос авдаг уу?

    -Харин тийм учраас л дэлхийд хаана ч байхгүй татвар гээд байна. Эхлээд зардлаа нөхөх боломжийг нь өгөхгүйгээр шууд 60-70 хувийн татвар авч болохгүй биз дээ. Ажилчдын цалин, тээврийн зардал, эрчим хүчний үнэ гээд бүх зардлаа төлөөд 30 төгрөг үлдсэн, тийм үү. Үүнээс Монгол Улс татвараа авна, хамгийн түрүүнд борлуулалтын орлогын 30 хувь гээд. Уул уурхайн үйлдвэрлэл татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 20 гаруй төрлийн төлбөрийг төвлөрсөн болон орон нутгийн төсөвт төлдөг юм. Тэр нь нийлээд ашгийн 50 гаруй хувь болчихоод байгаа. Би АМХЭГ-т байхдаа татварын мэргэжлийн хүмүүсийг авчирч байгаад уул уурхайн үйлдвэрлэл дэх татварын дарамт ямар байна вэ гэдэг тооцоог хийхэд 57 хувь гарч байсан. Нөгөө ашиг олж үлдсэн 30 төгрөгийн талыг нь татварт авчихлаа, үлдсэн 15 төгрөгөөс дахиад 68 хувийн татвараа авахаар цаана нь 5 төгрөг үлдэнэ. Үүнээс Монгол Улс 34 хувийг нь ноогдол ашиг болгож авлаа. Гоё байгаа биз. Зөвхөн Монголдоо… Ингэхээр эрүүл ухаантай хүн Монголд хөрөнгө оруулах уу?

    -“Эрдэнэт” үйлдвэрийг их жишиг болгож ярьдаг шүү дээ?

    -Энэ чинь хоёр ондоо систем, нөхцөл шүү дээ. Эрдэнэтийг анх нээсэн хүмүүс бол чехүүд. Хамгийн гайхалтай нь тэр үед Чилид Сальвадор Аленда гэдэг хүн буудуулаад үхчихдэг юм. Тэр үед ЗХУ Чили улсаас маш их зэсийн баяжмал авдаг байсан. Нөгөө хамсаатан нь үхчихээр баяжмалгүй болсон, хаанаас баяжмал авах вэ гээд хайж байтал Монголд чехүүд орд нээчихсэн байсан. Тэгээд монголчуудтайгаа нийлж чехүүдийг дээрэмдээд “Эрдэнэт” үйлдвэрийг барьсан юм шүү дээ. Хамтарч дээрэмдсэн болохоор монголчууддаа 50 хувийг нь өгсөн. Тэр үед оросуудад зэсийн баяжмал л хэрэгтэй байсан болохоор Монголд 49 хувь байна уу, 51 хувь байна уу огтын хамаагүй. Юун ноогдол ашиг энэ тэр, хэн тэрийг ярьдаг байсан юм. 2000 оны шинэчилсэн гэрээний дараа л ноогдол ашиг ярьдаг болсон. Тийм үеийн юмтай Оюутолгойн гэрээг харьцуулж яах гээд байгаа юм.

    -Таныхаар Монголд зэс хайлуулах үйлдвэр ямар ч ирээдүйгүй юү? Технологийн хувьд уу, эсвэл эдийн засгийн үр ашгийн хувьд уу? Яагаад Оюутолгойн төсөлд зэсийн үйлдвэр ороогүй юм бэ?

    -Яагаад гэдгийг би мэдэхгүй. Би Австрали, Чилиэр жишээ авч байна, энэ хоёр дэлхийд хамгийн их зэсийн нөөцтэй улс. Чилид миний мэдэх ганцхан зэс хайлуулах үйлдвэр бий. Яагаад Япон мэтийн улсууд зэс хайлуулах үйлдвэрүүдээ нутгаасаа шахаж гаргаад эхлэв, яагаад тийм аймаар нүсэр хяналтын систем хийж байна. Зарим нь бүр экологийн асуудлаа шийдэж чадахаа байгаад нутаг дэвсгэр дээрээ байгаа зэсийн үйлдвэрүүдийг хааж байна шүү дээ. Та нар өөрсдөө үзээгүй учраас зэс үйлдвэрлэхийг компьютер үйлдвэрлэж байгаатай адил гоёор төсөөлөөд байна. Би очиж үзсэн, аймшгийн юм билээ. Хүхрээр бороо орж байна. Уул уурхайн салбарын нэг онцлог нь технологи нь маш их консерватив. Технологи нь хамгийн бага өөрчлөгдсөн салбар бол уул уурхай. Гар утас, компьютер шиг сар болгон нэг загвар гардаггүй. Ухах хэрэгтэй юу ухах хэрэгтэй, тэслэх хэрэгтэй юу тэслэх хэрэгтэй. Энэ бол хэдэн мянган жил хүн төрөлхтөн хэрэглэж байгаа технологи.

    -Эдийн засгийн үр ашгийн хувьд?

    -Би уул уурхайн салбарын хүн гэж хувьдаа өөрийгөө үздэг юм. Гэхдээ Баасан эгч, Занаа энэ тэрийн хажууд өөрийгөө уул уурхайн мундаг мэргэжилтэн гэж хэлэхгүй. Газрын гүнд байгаа металлыг гаргаж ирэхтэй холбоотой зардлын 80 хувь нь уул уурхайн үйлдвэрлэл дээрээ гардаг юм. Баяжмалыг металл болгох зардал нь 20 хувь. Зардал 20 хувиар нэмэгдлээ гэхэд орлого нь 25-30 хувь л нэмэгддэг. Эцсийн эцэст Монгол Улсын зорилго нь юу юм гэдгийг л бодох ёстой. Оюутолгойгоос зэс үйлдвэрлэх гээд байгаа юм уу? Миний харж байгаагаар эдийн засгийн бусад салбаруудаа дэмжих л асуудал байгаа. Монголчуудыг ажилтай болго, цалинг нь өндөр өг, тээвэр холбоо, эрчим хүч, эрүүл мэндийг хөгжүүл, манай банк санхүүгээр үйлчлүүл. Гэнэтийн ашгийн татвараар УИХ, Засгийн газар хэдэн сая ам.доллар аваад эрчим хүч, тээвэр холбоог хөгжүүлнэ гэж бодож байна уу. Үгүй. Нөгөө эх орны хишиг 1,5 сая ч бил үү, ямаанд өгдөг 30-40 тэрбумаа өгөөд л дуусна. Эдийн засгийн бусад салбаруудаа дэмжих гол хурдасгуур, катализаторууд нь энэ том төслүүд чинь байхгүй юу. Эрчим хүчээ манайхаас нийлүүлээд эхлэхээр тэнд ажилладаг хүмүүсийн тоо нэмэгдэнэ, эрчим хүчийг дагаад дахиад нэг уурхай ашиглалтад орно. Үүнийг олон улсын эдийн засгийн нэр томьёонд “гинжин урвалын нөлөө” гэж нэрлэдэг юм. Тэр гинжин урвалын нөлөөг аль болох Монголд их байлгах тал дээр л төр анхаарах ёстой болохоос 51 хувийг авна гэдэг төрийн бодлого биш.

    -“Рио Тинто” мөнгөгүй, хоёр жилийн дараа хөрөнгө оруулна гэсэн. Ийм тохиолдолд та энэ компанид итгэж байна уу?

    -Өнөөдөр дэлхий даяар мөнгөтэй, эсвэл өргүй уул уурхайн компани нэг ч байхгүй. Өртэй ч явдаг юм, мөнгөтэй ч болдог юм. Зах зээлийн эдийн засаг гэдэг үгээ бод доо. Зах дээр очиж юмаа зар, зээлээ аваад ажлаа хий. Тэгвэл тэр зээлгүй компаниа аваад ир л дээ, хаана байна. Тэгээд ч ер нь өртэй ч бай, зээлтэй ч бай хатуу нөхцөл, хугацаа тавиад “Тэдэн жилийн дотор тийм хөрөнгө оруулалт хий, чадахгүй бол яв” л гэхгүй юу. Тэр нь Ли байна уу, Иван байна уу, бидэнд ямар хамаа байна. Монгол Улсын хуулинд захирагд, амласан хөрөнгө оруулалтаа хаанаасаа олох нь чиний асуудал. Уг нь ийм л байх ёстой биз дээ. Чи бид хоёр төртэй ярилаа гэхэд “Чи өртэй зээлтэй байна, цаашаа. Жаргалсайхан мөнгөтэй байна, надтай ярь” гэвэл бид мөн ч их орилно доо. Зарчмын асуудал болохоос мөнгөтэй юу үгүй юу гэдгийг шүүдэг шүүлтийн процесс биш. Орд чинь уурхай болтол хол зайтай шүү. Түүний өмнө ордыг олно гэдэг бүр ч хол зайтай. 70 жил Оросын нөлөөнд явлаа, энэ ордыг олоогүй л байхгүй юу. Олдсон нь Эрдэнэт, олсон нь чехүүд. Оюутолгойн ордыг “Айвенхоу майнз” компанид ажилладаг Д.Гарамжав гэдэг хүн 1999 онд нээсэн юм. 2004 онд болсон олон улсын хурал дээр тэр хүнийг нээсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд өргөмжлөл энэ тэрийг нь өгсөн. “Айвенхоу”-гийнхан өрөмдөөд юм ололгүй гараад явах гэж байсан юм. Тэгээд хамгийн сүүлийн өрмийг хаана хатгах вэ гэдгээ Д.Гарамжав гэдэг Монголын геологиор заалгасан, тэр нь олчихсон.

    -Одоо тэгээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг урагшлуулахын тулд яах ёстой вэ?

    -Би яаж мэдэх юм, УИХ, Засгийн газрын мундаг дарга нараас асуухгүй юу. Бантан болчихоод байна шүү дээ. Аль аль талаасаа ухаалаг, тэвчээртэй, бие бие рүүгээ угтсан санал тавьж байж л энэ том бүтээн байгуулалт эхлэх байх. Тэгэхгүй “Монголын хууль ийм байдаг, үүнд үг дуугүй захирагд” гээд муйхарлаад байвал энэ үйлдвэр хэзээ ч босохгүй. Түрүүн чи бид хоёр маш энгийн жишээн дээр ярилаа шүү дээ.

    -УИХ “Айвенхоу майнз”-ынхны хийсэн эдийн засгийн тооцоонд итгэхгүй байгаа. Харамсалтай нь Монголын тал өөрсдөө хийсэн тооцоо одоо болтол байхгүй юм шиг байна?

    -Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун гэж нөхрийн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал байхдаа хийлгэсэн тооцоо судалгаа байгаа. Монгол эрдэмтдийн хийсэн “Оюутолгойн ордыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” гэж 2001-2002 онд гарсан судалгаа. “Айвенхоу”-гийн хийсэн тооцоонд итгэхгүй байгаа бол түүнийг олоод үз. Уг нь Монгол Улсад уул уурхайн мэргэжилтэн хэрэгтэй байна гээд намайг 5 жил гадаадад сургасан юм. Би тэнд мэргэжилтэй боллоо гэж бодсон, тэр хэрэггүй болсон юм шиг байна. Одоо энэ уул уурхайг чинь мэдэхгүй хүн гэж алга болж. Сонин л юм билээ. Манайхан ингээд л янз бүрээр хийрхээд, хачин хачин мэтгэлцээн яваад байхаар нь яагаад ийм байдаг юм бол оо гэж судалж үзсэн л дээ. Австралид ч гэсэн иймэрхүү явдал гарч байсан юм билээ. Байгалийн гаралтай бүтээгдэхүүний үнэ байнга хэлбэлзэж байдаг. Яг өсөлтийнх нь үед иймэрхүү ардын баатрууд гарч ирдэг л юм байна л даа. Уначихаар нь бүгд амаа жимийгээд “Надад ямар хамаатай юм” гээд зугтчихдаг. Тэгэхээр уул уурхайн салбарыг тойрсон энэ хийрхэл, талцал чинь ганц манайд ч тохиолдоогүй юм билээ. Түүгээр л би сэтгэлээ зогоодог юм. Яамай даа, ганц зүйлээрээ ч гэсэн “Зөвхөн Монголдоо” биш юм байна, тэр байтугай Австрали шиг орон ч хүртэл тойроогүй дайрч байсан юм байна гэж.

    -Манай улстөрчид асуудлаа мэдсээр мушгиж байна уу, мэдэхгүй хийрхээд байна уу гэдэг бас асуудал?

    -Мэдээд мушгиж байгаа улс ч байгаа, мэдэхгүй хийрхэж байгаа нь ч байгаа. Мэдэж байгаа нэг нь бол гоеполитикийн тоглоомд оролцчихсон л яваа байх. Яахаараа Монголд дэлхийн хэмжээний ийм том ордыг канадууд ашиглах ёстой юм гэсэн том хөршийн дургүйцэл байж бас болно шүү дээ.

  4. north of 48 says:

    Friday, 10 August 2007 12:23

    This WILL NEVER END !! I HAVE SOLD OUT TOOK MY INVESTMENTS BACK TO CANADA >> TIMMINS ONTARIO <>Write your Comment
    Comments (1)
    Subscribe to this comment’s feed

    reply written by Tserendalai, D., August 13, 2007

    “delay quick passage of the accord.” 5 – repeat over FIVE years to NOT come to an agreement must be approaching a World Record for approving ANY mine in the world by ANY government!! “Our government’s fault is they sent inexperienced kids to negotiate an agreement with Ivanhoe. The government’s agreement was made at an amateur level.”

    Who in the current government or opposition parties or who will be in “THE PARLIMENTARY WORKING GROUP” is NOT an amateur but an expert in costs of developing world class underground mines and what would be fair in the free trade world economy as taxes.

    I am afraid in terms of encouraging investment in our country to stimulate our growth is what is sadly amateur by both the government and oppositin parties playing games for power not for the greater good of our country.

    Our politicians are trying to be greedy before the goose has laid the golden egg!!!!

  5. north of 48 says:

    Friday, 10 August 2007 12:23

    The Mongolian Parliament has delayed passing the proposed agreement between the government and Ivanhoe Mines Ltd. (TSE:IVN, NYSE:IVN) to mine the country’s most important mining project at Oyu Tolgoi, operated in cooperation with Rio Tinto (RTP: NYSE; RIO: LSX, ASX). A parliamentary working group will be established to further examine the case.

    Members of parliament are questioning whether the terms of the agreement are overly favorable to Ivanhoe as well as other issues, including the taxing structure agreed upon and the length of the exclusive contract being issued to Ivanhoe and their partner in the project, Rio Tinto.

    Government advocates for passage of the agreement have repeatedly stated the importance of beginning the project because of the enormous revenues that will raise Mongolia’s Gross Domestic Product.

    At the same time, Democratic Party Parliament members have repeatedly questioned whether the agreement violates Mongolian law. Of particular concern to opposition lawmakers is wording in the agreement stating, “If this agreement somehow contradicts Mongolian laws, both sides will follow agreement terms.”

    Democrat N. Batbayar insisted on learning who in the government was responsible for the wording, however, the government was unable to answer. Ch. Hurelbaatar, leader of the government’s negotiating group, responded that the agreement is very important for Mongolia’s economy and must move ahead. Hurelbaatar also said three IMF specialists had assisted in working out the agreement.

    Z. Enkhbold responded, “Ivanhoe has great experience in making agreements, but what was the government’s experience compared to Ivanhoe’s.” Other Democrats complained that the 80-year agreement was too long, saying the country had lived under communism for nearly 100 years and now the country will have to live under “Ivanhoe’s pressure for 80 years because of this agreement.”

    Z. Enkhbold further reminded Parliament that Mongolia has the world’s second largest mineral deposits, following China, and many investors seek unfair advantage in wishing to sign agreements with Mongolia.

    Z. Enkhbold noted, “If the IMF suggested this agreement is in favor of the Mongolian people then I feel suspicious about them. This is a very big project for Mongolians and we should not be hurrying. This agreement is going to be in force for the next 80 years, and we will be choosing our next 80-year business partner. We need more advantages in the agreement and we need to hire foreign specialists to assist in drafting the agreement, even paying them a million dollars a year. In the future we need to be prepared for reaching agreements with large companies. Our government’s fault is they sent inexperienced kids to negotiate an agreement with Ivanhoe. The government’s agreement was made at an amateur level.”

    Democratic Parliament member N. Batbayars questioned if the agreement’s exempting Ivanhoe from paying the windfall tax of 68 percent for five years is legal. Hurelbaatar replied that with its 68 percent tax, Mongolia will not be able to attract any investors for the Oyu Tolgoi project. According to Hurelbaatar, calculations using today’s copper prices of $797 per ton, Ivanhoe’s tax exemption would be 4 billion dollars. However, according to N. Batbayar, Ivanhoe’s investment in developing Oyu Tolgoi is only $2 billion and he feels their tax exemption violates the law.

    Adding additional pressure to pass the agreement, local suppliers for the project believe that Ivanhoe would suspend all contracts and purchase orders if the agreement is not concluded during the current session of Parliament.

    Nonetheless, Democrats appear to be moving to have The Standing Committee on Economic Policy look further into the agreement, which is sure to delay quick passage of the accord.

    Oyu Tolgoi is considered to be the largest untapped copper and gold mine in the world. 2005 estimates put the annual yields from the mine at 450,000 tons of copper and 330,000 ounces of gold to be extracted beginning in 2010.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

« »